바로가기 메뉴 본문 바로가기 주메뉴 바로가기
ЭСЯ-ны SNS
  • 페이스북
Консул/Визний хэлтэс

Мэдээ мэдээлэл

  1. Консул/Визний хэлтэс
  2. Мэдээ мэдээлэл
  • Font Size

Богино хугацааны(С-3), олон удаагийн(Multiple) ангиллын визний хязгаарлалтыг цуцлах болон виз олголтын ажил хэвийн явагдах болсон тухай

DATE
2022-05-19
Богино хугацааны(С-3), олон удаагийн(Multiple) ангиллын визний хязгаарлалтыг цуцлах болон виз олголтын ажил хэвийн явагдах болсон тухай

□ Ковид-19 цар тахлаас үүдэн гадаадаас орж ирэх урсгалыг хязгаарлах зорилгоор 2020 оны 4-р сарын 13-ны өдрөөс эхлэн түр хугацаагаар зогсоогоод байсан аяллын зорилготой богино хугацааны(С-3) ангиллын визийг 2022 оны 6-р сарын 1-ны өдрөөс эхлэн хэвийн горимд шилжүүлж, визний мэдүүлэг авч эхлэх боллоо.

□ Гол агуулга:
 • Богино хугацааны болон олон удаагийн(Multiple) виз.
 - Богино хугацааны(С-3) визний хамрах хүрээ нь аялал, гэр бүлдээ зочлох, бизнес зэрэг бусад бүх төрлийн ангиллын визэнд хамаарна.
 • 2020 оны 4-р сарын 13-ны өдрөөс эхлэн түр хугацаагаар хүчингүй болгосон богино хугацааны олон удаагийн(Multiple) виз сэргээгдэж, хүчин төгөлдөр болно.
 *Олон удаагийн(Multiple) визний ашиглах хугацаа дуусаагүй байгаа тохиолдолд шууд ашиглах боломжтой. /2022 оны 6-р сарын 1-ны өдрөөс хойш/
 • Виз мэдүүлгийн бичиг баримтаас тусгаарлалтад орох зөвшөөрлийн хуудас хасагдана.
 • БНСУ-ын Хууль зүйн яамны цахим виз* хэвийн олгогдож эхэлнэ.
 *Шилдэг боловсон хүчин, эмчилгээний зорилгоор зорчих тохиолдолд Хууль зүйн яамнаас цахимаар олгогддог журмаар, уригч байгууллага нь визний портал(www.visa.go.kr) цахим хуудсаар дамжуулан хүсэлт гаргана

□ Ковид 19 гэсэн шалтгаанаар богино хугацааны виз мэдүүлээд татгалзсан хариу авсан иргэд дараах байдлаар виз дахин мэдүүлэх хугацааг тооцохгүй болсон тул анхаарна уу.
 • Хамрах хүрээ:
2022.5.31-ны өдрөөс өмнө Богино хугацааны урилга(C-3-1), Эмчилгээ (C-3-3), Богино хугацааны аялал жуулчлал (C-3-9) зэрэг ангиллын виз татгалзсан хариу аваад 6 сар болоогүй байгаа иргэд.
 • Виз олгох нь тусдаа асуудал бөгөөд визний материалыг энгийн журмаар шалгах тул виз мэдүүлэг хүлээн авах нь виз олгохтой хамааралгүй болно.

Хэрэгжих хугацаа: 2022 оны 6-р сарын 1-ны өдрөөс эхэлнэ
*Энэхүү шийдвэр нь БНСУ-ын Ковид-19 цар тахлын цаашдын нөхцөл байдлаас шалтгаалан өөрчлөгдөх боломжтой
loading