Цахимаар тусгаарлалтаас чөлөөлөх хуудас хүсэх тухай
2021 оны 7-р сарын 30-ны өдрөөс эхлэн Consular service 24 цахим хуудсаар хүсэлт гаргах боломжтой. (2021 оны 8-р сарын 16-ны өдрөөс эхлэн и-мэйл хаягаар хүсэлт хүлээн авахгүй)
○ 8-р сарын 16-ны (Даваа) өдрөөс эхлэн(и-мэйл хаягаар хүсэлт гаргах боломжгүй):
Consular service 24 буюу 영사민원24 цахим хуудсаар хүсэлт гаргах (https://consul.mofa.go.kr/)
ЭСЯ-ны байранд өөрийн биеэр ирж хүсэлт гаргах
○ Consular service 24 цахим хуудсаар хүсэлт гаргах заавар: Хавсралт1-с харна уу.
- https://consul.mofa.go.kr/ цахим хуудсанд бүртгэлгүй байсан ч тусгаарлалтаас чөлөөлөх хуудас хүсэж болно.
- Бичиг баримт дутуу байх тохиолдолд бүртгэл буцаагдаж болох бөгөөд заавал шинээр хүсэлт гаргах шаардлага үүсэх тул урьдчилан сайн шалгахыг анхааруулж байна.
- Consular service 24 цахим хуудсаар хүсэлт гаргасны дараа бүртгэлийн явц болон тусгаарлалтаас чөлөөлөх хуудсыг өөрийн и-мэйл хаягаар хүлээн авах боломжтой.
- Тусгаарлалтаас чөлөөлөх хуудсыг 4 хувь хэвлэн биедээ авч явна. (Гар утсан дээрх зургаар болохгүй)
- Тусгаарлалтаас чөлөөлөх хуудсын хүчинтэй хугацаа нь олгосон өдрөөс хойш нэг сар байх ба зөвхөн 1 удаа ашиглах боломжтой.
- Хүндэтгэх шалтгаанаар тусгаарлалтаас чөлөөлөгдөх(шууд хамаарал бүхий гэр бүлдээ зочлох) хүсэлт гаргаж буй иргэд БНСУ-руу зорчих, буцах өдрийг бичих шаардлагагүй.
Хавсралт1- Consular service 24 цахим хуудсаар хүсэлт гаргах заавар(Солонгос хэл, Англи хэл)