바로가기 메뉴 본문 바로가기 주메뉴 바로가기
ЭСЯ-ны SNS
  • 페이스북
Консул/Визний хэлтэс

Мэдээ мэдээлэл

  1. Консул/Визний хэлтэс
  2. Мэдээ мэдээлэл
  • Font Size

Виз мэдүүлэхэд бүрдүүлэх материалын журам(2022.4.21)

DATE
2022-03-15

Виз мэдүүлэхэд бүрдүүлэх материалын журам (VISA FINDER) шинэчлэгдсэн тухай

 

□ Элчин сайдын яамны Виз мэдүүлэхэд бүрдүүлэх материалын журам(VISA FINDER)-ын агуулгад дараах байдлаар нэмэлт өөрчлөлт орсон тул виз мэдүүлэг бүртгэлийн үйл ажиллагаандаа ашиглана уу.

 

1. Нэмэлт өөрчлөлтүүд

Виз мэдүүлэгчдийн анхаарах ерөнхий мэдээлэл (САНАМЖ) шинэчилсэн

Богино хугацааны аялал жуулчлал (C-3-9) ангилал дахь Санхүүгийн чадвар нотлох хэмжүүрт Монгол улсын Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний өсөлтийг тусгасан

Хуурамч баримт бичгийг таслан зогсоох зорилгоор Монгол улсын төрийн байгууллагаас олгогдох лавлагаа бичгийн эх үүсвэрийг тодорхойлж өгсөн

Бусад, сүүлд өөрчлөгдсөн дүрэм, журмын агуулгыг нэмсэн

 

2. Гол Агуулга

Виз мэдүүлэгчдийн анхаарах ерөнхий мэдээлэл “Санамж” шинэчлэгдсэн агуулга

- (Мэдүүлэг өгөх) Виз Мэдүүлгийн Төв (KVAC) болон албан ёсны төлөөлөн гүйцэтгэх байгууллагын мэдээлэл

- (Захиргааны арга хэмжээ) Ажилчныг хүч хэрэглэх, зохисгүй үг хэлээр доромжлох, заналхийлэх тохиолдолд авах захиргааны арга хэмжээний талаар анхааруулга

- (Давхар иргэншил) БНСУ-Монгол давхар иргэншилтэй иргэдэд Монгол улсын гадаад паспорт дээр БНСУ-ын виз олголт хийгдэхгүй тухай анхааруулга (БНСУ-ын гадаад паспорт ашиглан зорчих)

- Сүрьеэгийн шинжилгээ бичиг олгож буй эмнэлгийн шинэчилсэн мэдээлэл (2022 оны 3 сарын 21 өдрөөс хэрэгжих)

Богино Хугацааны аялал жуулчлал (C-3-9) ангилалд шаардах Санхүүгийн чадвар нотлох хэмжүүрийн тухай шинэчилсэн агуулга (2022 оны 03 сарын 28 өдрөөс хэрэгжих)

- (Нийгмийн Даатгал) Сүүлийн 6 сар тутмын нийгмийн даатгалын лавлагаан дахь үндсэн цалингийн хэмжээг шинэчлэн тогтоосон (500 мянган төгрөг*1 сая төгрөг**)

* 20132016 онд Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192.000 төгрөг байсны 2,5 дахин, **2020 оноос Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420.000 төгрөг байгаагийн 2,5 дахин хэмжээ

- (Татварын лавлагаа) Сүүлийн хагас жилд төлсөн татварын хэмжээ 500.000 төгрөгөөс дээш байсныг Улиралд төлсөн татварын хэмжээ 400.000 төгрөгөөс дээш эсхүл сүүлийн хагас жилд төлсөн татварын хэмжээ 800.000 төгрөгөөс дээш байхаар шинэчлэн тогтоосон

Монгол Улсын төрийн байгууллагаас олгогдох лавлагаа бичгийн эх үүсвэрийг тодорхойлж өгсөн (2022 оны 3 сарын 28 өдрөөс хэрэгжих)

- Төрсөний бүртгэлийн лавлагаа, Гэрлэлт бүртгэлийн лавлагаа гэх мэт бичгийг E-Mongolia цахим үйлчилгээний нэгдсэн порталаас гарган авахаар журамласан

- Хэрэв, E-Mongolia цахим үйлчилгээний нэгдсэн порталаас авах боломжгүй тохиолдолд Улсын бүртгэлийн газраас авсан лавлагааг тухайн гэрчилгээний эх хувийн хамт мэдүүлнэ

Бусад сүүлд өөрчлөлт орсон дүрэм, журмын агуулга нэмэгдсэн

- 2021 оны Гадаад оюутан урих эрх бүхий магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулиудын жагсаалтыг хавсаргав

- Эрүүл мэндийн баримт бичиг авч болох ЭСЯ-наас заасан Монгол эмнэлгийн жагсаалтыг шинэчлэн хавсаргав

-  Шилдэг татвар төлөгч ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалт шинэчлэн хавсаргав

- Богино хугацааны (C-3) Олон удаагийн визний Гадаад оронд магистраас дээш зэрэг хамгаалсан иргэн нөхцөл хангаж буй иргэд нь Апостиль гэрчилгээ эсхүл тухайн дээд сургууль байрлаж буй оронд суух БНСУ-ын ЭСЯам болон Консулын газраас авсан консулын баталгаа өгөхөөр нэмэлт өөрчлөлт орсон (БНХАУ-д төгсөгчид нь VISA FINDER дахь агуулгатай танилцана уу)

Их дээд сургуульд суралцах (D-2) болон Хэлний бэлтгэлд суралцах (D-4) виз мэдүүлэх үед БНСУлсаас бусад гадаад улсад төгссөн иргэнд мөн адил үйлчлэнэ

-  Ерөнхий боловролын сургуульд суралцах сурагчийн гэр бүл (F-1-13) визний нөхцөл нэмэгдсэн

- D-4-3, D-10-д нэмэлт өөрчлөлт  

 

Хавсралт: Виз мэдүүлэхэд бүрдүүлэх материалын журам (VISA FINDER)

loading