БНСУ-ын Хууль зүйн яам өнгөрсөн 2020 оны 2 сараас эхлэн “КОВИД 19” цар тахлын эсрэг арга хэмжээг эрчимжүүлэх зорилгоор түр хязгаарласан байсан гадаадын иргэдийн визгүй хилээр нэвтрэх журмыг 2023 оны 4 сарын 30-ны өдрөөс эхлэн шат дараалалтайгаар сэргээж байна.
Гуравдагч орноор дамжин өнгөрөх иргэдийг визгүй хил нэвтрүүлэх журам (4 сарын 30-ны өдрөөс хэрэгжинэ)
1. Хамрах
хүрээ
ㅇ АНУ(Гуам, Сайпан
хамаарна) Канад, Австрали, Шинэ Зеланд зэрэг улсын визтэй, БНСУ-р
дамжин АНУ, Канад, Австрали, Шинэ Зеланд зэрэг улсын аль нэг орон руу зорчиж
байгаа иргэн болон дээрх дөрвөн орны аль нэг оронд оршин сууж байгаад тухайн
улсаас буцах замдаа БНСУ-р дамжин өнгөрч өөрийн улс эсвэл гуравдагч орон руу
зорчиж байгаа иргэн
ㅇ Европын
холбооны 32 улсын аль нэг орны хүчин төгөлдөр визтэй(оршин
суух үнэмлэх хамаарна), БНСУ-ын нутаг дэвсгэрээр дамжин дээрх 32 орны аль нэг
орон руу зорчих эсвэл дээрх орнуудаас буцах замдаа БНСУ-ын нутаг дэвсгэрээр
дамжин өөрийн улс эсвэл гуравдагч орон руу зорчиж байгаа иргэн
※ Европын
холбооны 32 улс
- Грек, Нидерланд, Норвеги, Дани, Герман, Латви, Румын, Люксембург, Литва, Лихтенштейн, Мальта, Бельги, Болгар, Кипр, Швед, Швейцарь, Испани, Словак, Словени, Исланд, Ирланд, Эстон, Их Британи, Австри, Итали, Чех, Хорват, Португал, Польш, Франц, Финланд, Унгар
2. Зөвшөөрөх Нөхцөл
ㅇ 30 хоногийн
дотор буцах нислэгийн тасалбартай байх ба БНСУ-д хууль бусаар оршин сууж байсан
болон хууль зөрчиж байгаагүй иргэн
ㅇ Нэвтрэх өдрөөс өмнөх 3
жилийн хугацаанд БНСУ-ын хилээр нэвтрэх үед хилээр нэвтрүүлэхээс татгалзсан
хариу авч байгаагүй байх
ㅇ Хууль
бусаар оршин суух болон бусад хууль тогтоомжийг зөрчиж 5 сая вон болон түүнээс дээш дүнтэй торгуулах шийтгэл эсвэл Солонгосын нутаг дэвсгэрээс гарах мэдэгдэл авах болон албадан нутаг
буцах зэрэг шийтгэл авч байгаагүй иргэн
ㅇ Транзит
болон Дамжин өнгөрсөн улсад 3 хүртэлх хоног оршин суусан байх(Аялал эхэлсэн цэг рүү буцаж
явах тохиолдолд хамаарахгүй)
ㅇ Тухайн улс орны зорчих визийг шалгах
- (АНУ, Канад, Австрали, Шинэ
Зеланд, Европын холбооны 32 улс) эдгээр улс орнуудын
зорчих виз нь хүчин төгөлдөр эсэхийг шалгах тул зөвхөн гадаад паспорт дээр
наалт бүхий визний хуудас байгаа тохиолдолд хүлээн зөвшөөрнө.
- (Австрали) – Австрали улсын хувьд тухайн улсын визний мэдээллийн систем (VEVO, online.immi.gov.au) цахим хуудсаар тухайн визний хүчинтэй эсэх нь шалгагдаж байгаа тохиолдолд зөвшөөрнө.
3. Оршин
суух ангилал болон хугацаа : Аялал жуулчлал (В-2), 30 хоног