2023 онд БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр магистр, докторт суралцах оюутан(тухайн улсад суугаа Элчин сайдын яамаар дамжуулан хүсэлт гаргах)-ыг дараах хуваарийн дагуу сонгон шалгаруулах гэж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг хавсралтаас харна уу.
1. Сонгон шалгаруулах хүний тоо: Нийт 14 хүн(магистр, доктор)
※ БНСУ-ын их, дээд сургуулиуд руу шууд хүсэлт гаргах: Нийт 30 хүн(ЭСЯ-наас тусдаа)
2. Иргэншил
⦁ Монгол улсын иргэн байх
⦁ Хүсэлт гаргагч өөрөө болон эцэг эх нь БНСУ-ын давхар иргэншилтэй тохиолдолд хүсэлт гаргах боломжгүй
3. Нас
⦁ 2023 оны 9 сарын 1-ний байдлаар 40 нас хүрээгүй байх(1983.9.1-нээс хойш төрсөн иргэн байх)
⦁ Хөгжлийн албан ёсны тусламж(ODA) хүлээн авагч орны Их сургуулийн багшийн хувьд 2023 оны 9 сарын 1-ний байдлаар 45 хүрээгүй байх(1978.9.1-нээс хойш төрсөн иргэн байх)
4. Боловсролын зэрэг
⦁ 2023 оны 2 сарын 28-ны байдлаар бакалавр, магистр, докторын зэрэг эзэмшсэн байх эсвэл дээрх хугацаанаас өмнө боловсролын зэргээ авсан байх
⦁ БНСУ-д ахлах сургууль(олон улсын сургууль багтсан), их дээд сургуулийн бакалавр, магистрт суралцаж төгссөн хүн хүсэлт гаргах боломжгүй.
⦁ БНСУ-ын Их дээд сургуульд солилцооны оюутнаар сурч байсан тохиолдолд хүсэлт гаргах боломжтой.
⦁ Өмнө нь БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдаж төгссөн оюутны хувьд дараах шалгуурыг хангаж байгаа тохиолдолд хүсэлт гаргах боломжтой.
- Хамгийн сүүлд төгссөн сургуулийн дүнгийн голч 90% дээш байх
- Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын 5-р түвшинд тэнцсэн байх(хүчинтэй хугацаа дуусаагүй тохиолдолд)
- Материалыг зөвхөн 1 удаа дахин өгөх боломжтой ба дараах байдлаар хүсэлт гаргах
※ Баклавр→Магистр / Магистр→Судлаач(Солилцооны багш, мэргэшүүлэх сургалт хамаарна), Доктор / Доктор→Судлаач
5. Дүнгийн шалгуур
⦁ Төгссөн сургуулийн дүнгийн дундаж(GPA) дараах шалгуурыг хангаж буй тохиолдолд хүсэлт гаргах боломжтой.
4.0 бол 2.64
4.3 бол 2.80
4.5 бол 2.91
5.0 бол 3.23
100 хувиар тооцдог бол 90% дээш байх
⦁ Хэрэв дүн нь дээрх шалгуурыг хангахгүй тохиолдолд хүсэлт гаргах боломжгүй.
⦁ Бүрдүүлж өгсөн дүнгийн тодорхойлолт дээр голч дүн бичигдээгүй эсвэл GPA-д хувиргах боломжгүй бол төгссөн сургуулиасаа дүнгийн талаарх албан ёсны тайлбар хавсаргана.
⦁ Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт(TOPIK)-ын 5-р түвшнээс дээш түвшинтэй байх , TOEFL IBT 99, CBT 243, PBT 590, IELTS 7, TOEIC 855-аас дээш оноотой байх.
6. Материал бүрдүүлэлтэнд тавигдах шаардлага:
Нийт бүрдүүлэх материалын тоо: 4 хувь(Апостиль-р баталгаажсан эх хувь 1, тус эх хувийн хуулбар 3 хувь байх)
※ Апостиль хийлгэх шаардлагатай материал нь бүрдүүлэх материалын жагсаалт дундаас нотлох бичиг баримтын жагсаалт хэсгийг хамаарна.
7. Материал бүртгэх хугацаа: 2023.02.13(Да)-02.28(Мя)
⦁ Нэмэлтээр бүртгэх хугацаа(Сунгалт): 2.28-3.7-ны өдрийг хүртэл
⦁ Элчин сайдын яамны ажиллах цагийн хуваарь (Даваа~Баасан) 08:30-17:30 (Цайны цаг : 12:00-13:30)
※Зөвхөн 1-р шатны сонгон шалгаруулалтанд тэнцсэн горилогчдыг 2-р шатны сонгон шалгаруулалт болох ярилцлаганд 2023.3.21-ний өдөр дуудна.
8. Бүртгэл: БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаман дээр явагдана. (Махатма Гандигийн гудамж 39, Хан-Уул дүүрэг, Улаанбаатар / Утас : 7007-1020)
9. Лавлах:
⦁ Олон улсын боловсролын хүрээлэн: kgspniied@korea.kr
[English version] Scholarships → GKS Notice / Korean Government Scholarship Program
⦁ БНСУ-ын Элчин сайдын яам: kormg_cul@mofa.go.kr
Хавсралт: Дэлгэрэнгүй танилцуулга мэдээлэл