바로가기 메뉴 본문 바로가기 주메뉴 바로가기
ЭСЯ-ны SNS
  • 페이스북
Хоёр талт харилцаа

Мэдээ мэдээлэл

  1. Хоёр талт харилцаа
  2. Мэдээ мэдээлэл
  • Font Size

‘Боловсролын үзэсгэлэн яармаг 2024’ зохион байгуулагдлаа

DATE
2024-05-21

Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам нь БНСУ-ын Олон улсын боловсролын хүрээлэнтэй хамтран Солонгост суралцах боловсролын үзэсгэлэн яармаг "2024 STUDY IN KOREA EDUCATION FAIR IN MONGOLIA" арга хэмжээг 2024 оны 5 дугаар сарын 18(бямба)-наас 5 дугаар сарын 19(ням)-ний өдрүүдэд Улаанбаатар зочид буудалд зохион байгууллаа.


Энэ жилийн үзэсгэлэн яармагт Солонгосын 38 их дээд сургууль болон холбогдох 2 байгууллагаас төлөөлөгчид Монголд биечлэн ирж асар ажиллуулсан байгаа бөгөөд асар тус бүрт тухайн сургуулийн тэтгэлэгээс гадна гадаад оюутнуудад зориулсан хөтөлбөр мэдээллийг танилцуулан, оролцогчдод зөвлөгөө өгсөн болно.


Зочид буудлын 2 давхрын Сонгинохайрхан танхимд хоёр өдрийн турш 11- 15 цагийн хооронд багш ажилтан нар өөрсдийн сургуулиа танилцуулах тусгай өдөрлөг явагдсаны зэрэгцээ энд өөрийн биеэр ирэх боломжгүй сурагч оюутнуудад зориулан онлайн шууд дамжуулалт хийлээ.


5.18(бямба) өдөр 10 цагт болсон нээлтийн арга хэмжээнд БНСУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд Чой Жин Вон, Олон улсын боловсролын хүрээлэнгийн стратеги төлөвлөлтийн газрын дарга На Хян Үк, Нийслэлийн боловсролын газрын Сургалт, арга зүйн хэлтсийн дарга Б.Болормаа нар оролцлоо. Элчин сайд Чой Жин Вон баяр хүргэж хэлсэн үгэндээ Монгол хүүхэд залуусын Солонгост суралцах сонирхол ихээхэн нэмэгдэж буй энэ цаг үед Солонгосын их дээд сургуулиуд монгол оюутнуудыг татан суралцуулах идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна хэмээгээд, энэ удаагийн үзэсгэлэн яармагаар дамжуулан Монгол Солонгос хоёр улсын харилцааны хөгжлийг түүчээлэх гол хөшүүрэг болох иргэд хоорондын харилцаа улам идэвхжихийг хүслээ.



loading