바로가기 메뉴 본문 바로가기 주메뉴 바로가기
ЭСЯ-ны SNS
  • 페이스북
Хоёр талт харилцаа

Хоёр талт харилцаа

  1. Хоёр талт харилцаа
  2. Хоёр талт харилцаа
  • Font Size

Солонгос-Монголын харилцаа

DATE
2012-08-01

            1990.03.26-нд БНСУ Монгол Улстай дипломат харилцаагаа тогтоосон.

      1990.06.18-нд Монгол дахь БНСУ-ын ЭСЯ байгуулагдсан.

1991.02.01-нд БНСУ дахь Монгол Улсын Элчин Сайдын Яам байгуулагдсан.

 

Солонгос Монголын харилцааны явц

 

O 1990 оны 3 сарын 26-нд дипломат харилцаа тогтоосноос хойших богино хугацаанд улс төр, эдийн засаг, нийгэм, соёл зэрэг олон салбарт харилцаагаа хурдацтай хөгжүүлж ирсэн.

 

O 1999 оны 5 сард БНСУ-ын ерөнхийлөгч Ким Дэ Жүний айлчлалаар БНСУ-ын хөгжлийн туршлага, дэвшилтэт технологийг Монголын арвин нөөцтэй байгалийн баялагтай хослуулан харилцан туслалцах хөгжлийн төлөвлөгөө бүхий “21-р зууны харилцан нөхсөн хамтын харилцаа”-г хөгжүүлэхээр тохиролцсон.

 

O 2001 оны 2 сард МУ-ын ерөнхийлөгч Н.Багабандийн БНСУ-д хийсэн албан ёсны айлчлалын үр дүнд хоёр улсын эдийн засаг, гадаад худалдааны хөгжил болон улс төр олон улсын тавцан дахь хамтын ажиллагааг нэг шат ахиулсан.

 

O 2006 оны 5 сард БНСУ-ын ерөнхийлөгч Ну Мү Хёны Монгол улсад хийсэн албан ёсны айлчлалаар хоёр улсын харилцааг “Сайн хөршийн найрамдалт хамтын ажиллагааны түншлэл”-ээр эрс сайжруулсан.

 

O Жил дамнасан айлчлал буюу 2007 оны 5 сар, 2008 оны 2 сард БНСУ-д хийсэн МУ-ын ерөнхийлөгч Н.Энхбаярын албан ёсны айлчлалуудаар хоёр орны хамтын ажиллагаа улам бүр өргөжин  хөгжсөн.

 

O 2008 оны 10 сард МУ-ын ерөнхий сайд С.Баяр, 2011 оны 3 сард МУ-ын ерөнхий сайд С.Батболдын БНСУ-д хийсэн айлчлалын үр дүнд хоёр улсын харилцаанд бодит ахиц гарсан.

 

O Солонгос-Монголын хооронд дипломат харилцаа тогтсоны 20 жилийн ойг угтан 2010 оныг “Монгол дахь Солонгосын жил”, 2011 оныг “Солонгос дахь Монголын жил” болгон зарласан бөгөөд төрөл бүрийн соёлын хамтарсан арга хэмжээг зохион байгуулав. 

 

O 2011 оны 8 сард БНСУ-ын ерөнхийлөгч И Мён Баг Монгол улсад албан ёсны айлчлалаа хийсэн бөгөөд энэ айлчлалаар хоёр орны харилцааг “Иж бүрэн түншлэлийн харилцаа”-гаар илүү шат ахиулсан.

 

 

loading