2023 оны 11 сарын 13-ны өдөр БНСУ-аас МУ-д суугаа Элчин сайд Ким Жунг Гү нь МУ-д томилолтоор ирээд буй БНСУ-ын Үйлдвэрчний нэгдсэн эвлэлийн холбооны харъяа Үндэсний хөдөлмөр эрхлэлтийн тэгш байдлыг хангах үйлдвэрчний эвлэлийн дарга Мүн Хён Гүн тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан Монголын нийгмийн өнөөгийн байдал болон Элчин сайдын яамны үйл ажиллагааны талаар танилцуулж, Солонгосын Үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаа, Монголтой хэрэгжүүлж буй хамтын ажиллагааны талаар мэдээлэл сонсов.