바로가기 메뉴 본문 바로가기 주메뉴 바로가기
ЭСЯ-ны SNS
  • 페이스북
Хоёр талт харилцаа

ЭСЯ-ны үйл ажиллагаа

  1. Хоёр талт харилцаа
  2. ЭСЯ-ны үйл ажиллагаа
  • Font Size

Элчин сайд Чой Жин Вон Шинжлэх ухааны академийн харьяа Олон улс судлалын хүрээлэнд зочлов

DATE
2024-07-01

БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин Вон 2024.6.27(Пүрэв)-нд Монгол Улсын Шинжлэх ухааны академийн харьяа Олон улс судлалын хүрээлэнгийн урилгаар тус хүрээлэнд зочлон хүрээлэнгийн захирал Д.Золбоотой уулзалт хийв. Олон улсын хүрээлэнгийн зүгээс Монголд Солонгосын талаар судалгаа идэвхтэй өрнөж байгааг танилцуулаад ирэх жил болох монгол-солонгосын 35 жилийн ойн хүрээнд хамтарсан эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах зэргээр хоёр орны судалгааны байгууллагуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Элчин сайд Чой Жин Вон Солонгост ч мөн Монголын талаар ихэд сонирхон судалж байгаа ба зүүн хойд азийн аюулгүй байдал, монгол-солонгосын эдийн засгийн хамтын ажиллагааны талаарх хоёр орны хамтарсан судалгааг идэвхжүүлэх тал дээр санал нэг байгаагаа илэрхийлэн, судлаачдын хамтын ажиллагааг өргөжүүлэх хэрэгтэйг онцлов. 



loading