바로가기 메뉴 본문 바로가기 주메뉴 바로가기
ЭСЯ-ны SNS
  • 페이스북
Хоёр талт харилцаа

ЭСЯ-ны үйл ажиллагаа

  1. Хоёр талт харилцаа
  2. ЭСЯ-ны үйл ажиллагаа
  • Font Size

Элчин сайд Чой Жин Вон, Монгол Улсаас БНСУ-д сууж байсан Элчин сайд нартай үдийн зоог барив

DATE
2024-06-27

БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин Вон 2024.6.26(Лхагва)-нд Монгол Улсаас БНСУ-д сууж байсан анхны Элчин сайд П.Үржинлхүндэв болон Элчин сайд Л.Галбадрах(2-дах), Элчин сайд Д.Гэрэл(4-дэх), Элчин сайд Н.Эрдэнэтуяа(6-дах) нарыг өргөөнөө урьж, үдийн зоог барив.

Элчин сайд Чой Жин Вон Монгол-Солонгосын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө бие сэтгэлээ зориулж ирсэн хүндэт элчин сайд нарт талархал илэрхийлэн цаашид хоёр улсын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд сэтгэл харамгүй зөвлөж анхаарал хандуулахыг хүсэв. Хүндэт элчин сайд нар ийнхүү халуун дулаанаар хүлээн авч зочилсонд  хариу талархал илэрхийлээд хоёр орны иргэд хоорондын солилцоо, боловсрол, эрүүл мэнд, эдийн засгийн хамтын ажиллагаа зэрэг хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал бодлоо хуваалцав.


  



loading