바로가기 메뉴 본문 바로가기 주메뉴 바로가기
ЭСЯ-ны SNS
  • 페이스북
Хоёр талт харилцаа

ЭСЯ-ны үйл ажиллагаа

  1. Хоёр талт харилцаа
  2. ЭСЯ-ны үйл ажиллагаа
  • Font Size

Элчин сайд Чой Жин Вон Монгол Улсын Батлан хамгаалахын сайд С.Бямбацогттой уулзлаа

DATE
2024-08-07

Өнгөрсөн 2024 оны 8 дугаар сарын 6-ны өдөр БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Вон, Монгол Улсын Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт нарын анхны уулзалт МУ-ын Батлан хамгаалахын яаманд боллоо. Уулзалтын үеэр талууд хоёр улсын батлан хамгаалахын салбарын хамтын ажиллагаа 1999 онд Цэргийн салбарт хамтран ажиллах тухай БНСУ-ын ҮБХЯ, МУ-ын БХЯ хоорондын хэлэлцээрийг байгуулсан цагаас эхлэн тогтвортой хөгжиж ирснийг онцолж, ялангуяа өнгөрсөн 6-р сард Монгол Улсад зохион байгуулагдсан Терроризмын эсрэг тусгай хүчний хамтарсан сургуулилт, 7-р сард зохион байгуулагдсан 2 улсын Батлан хамгаалах яам хоорондын бодлогын зөвлөлдөх уулзалт болон Хуурай замын цэргийн зөвлөлдөх уулзалтын ололт амжилтын талаар хөндөж ярилцлаа. Түүнчлэн талууд Монгол Улсын зэвсэгт хүчний шинэчлэл, ялангуяа зэвсэг техникийн шинэчлэлд Солонгосын Батлан хамгаалах аж үйлдвэрийн зэвсэг техникийг нэвтрүүлэх арга замын талаар санал солилцлоо.





loading